“Мөнгө угаах гэмт хэргийн зүйлчлэл, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлага” сэдэвт хурлыг зохион байгуулж байна

2022 оны 4 сарын 25

Arslan.mnЦагдаагийн байгууллагаас санаачлан Монголбанк, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газартай хамтран “Мөнгө угаах гэмт хэргийн зүйлчлэл, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2022.04.25/ зохион байгуулж байна.

Мөнгө угаах гэмт хэргийн зүйлчлэл, мөрдөн шалгах ажиллагаа, прокурор, шүүхийн шатанд энэ төрлийн гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий энэ хуралд оролцогч байгууллагуудаас 12 илтгэл хэлэлцүүлж, хурлаас гарах зөвлөмжийн төслийг боловсруулан баталж төрийн бодлого, хууль, эрх зүйн актад тусгуулж, холбогдох газарт хүргүүлэхээр хэлэлцэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636375
0 эможи

keyboard_arrow_up