ПРОКУРОР: Үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, нотариатчдад сургалт хийлээ

2022 оны 4 сарын 25

Arslan.mn

Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн I хэлтэстэй хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, нотариатын үйл ажиллагаа явуулдаг иргэдийг оролцуулан залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, гэрээ, хэлцлийг баталж байгаа нотариат нь холбогдох баримт бичгүүдийг сайтар шалгаж, нягталсны үндсэн дээр тухайн асуудлыг шийдвэрлэж байх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, цаашид Иргэний болон Эрүүгийн хууль тогтоомж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дахин сургалт зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636368
0 эможи

keyboard_arrow_up