Тавдугаар сарын 15 хүртэл морин уралдаан хориглосон шийдвэрийг эсэргүүцлээ

2022 оны 4 сарын 25

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон билээ.

Гэтэл шүлхий өвчний вакцинжуулалттай холбоотойгоор морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон тавдугаар сарын 15-ныг хоригложээ. Үүнийг эсэргүүцэн Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс “Монголын 120 мянга гаруй уяач жил бүрийн тавдугаар сарын 1-нийг хоног тоолон хүлээдэг.Гэтэл тавдугаар сарын 1 болохоос наймхан хоногийн өмнө ийм шийдвэр гаргаж буйд гомдолтой байна. Уяачид эдийн засгаараа хохирч байна. Наадамд морио бэлдэхэд нэг жилийн хугацаа зарцуулдаг. Гэтэл УОК-ын судалгаа, шинжилгээгүй шийдвэрээс болж маш олон уяачид хохирч байна. Тиймээс энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, шийдвэрээ эргэж харна уу хэмээн УОК-ын орлогч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд албан бичиг хүргүүлж байна” гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
636365
4 эможи

Зочин
2022-04-25 15:28
Уяачид хүүхдийн амь нас эрүүл мэндээр дэнчин тавьж бизнэс эрхэлж хоббигоо хөгжүүлж бгаашдээ. Тойруулгаа бариад насанд хүрсэн хүн мордуулаад 365 хоног уралдуулаач. Чөлөөтэй шд. Нээх өв соёл ярьсан улсууд.
keyboard_arrow_up