Д.Ганбат: Реформ хийхэд маш таатай үе ирсэн байна

2022 оны 4 сарын 25

АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өндөрлөлөө. Тус бүлэг өнөөдрийн хуралдаанаар

-2022 оны төсвийн тодотгол

-Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл

-АН-ын бүлгээс Засгийн газарт хүргүүлэх зөвлөмжийг хэлэлцжээ.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “УИХ, Засгийн газар хуулийн дагуу ажиллах ёстой. Төсвийн тодотгол хийх хуулийн шаардлага үүссэн байх ёстой. Гэтэл энэ удаа ОХУ-Украины хооронд үүссэн асуудал, БНХАУ-ын ковидын нөхцөл байдал гэсэн шалтгаанаар төсөв тодотгож байна. Ийм зүйл заалт төсвийн хуульд байхгүй. Хоёр хөрштэйгээ хэл амаа ололцож, гурав дахь хөршийн бодлогоо зөв явуулбал хэзээ хэзээнээс илүү таатай нөхцөл байдалд байна” гэдгийг хэллээ.

Мөн төсвийн хэмнэлтийг дэмжиж байгаа ч хандлага нь буруу байгааг АН-ын бүлгийн дарга хэллээ. Тэрбээр “Засгийн газрын өр 26 их наядад хүрсэн. Төсвийн тодотголоор 7 их наядыг нэмээд 33.9 их наяд болгож байна. МАН-ын засагласан зургаан жилд Монгол Улсын өр маш хүнд байдалд орлоо” гэсэн байр суурийг илэрхийллээ.

АН-ын бүлгээс Засгийн газарт хэд хэдэн чиглэлээр реформ хийх тухай зөвлөмж хүргүүлэхээр болсон байна. Зөвлөмждөө үе үеийн реформыг амжилттай хийж байсан Д.Ганболд, С.Баярцогт, М.Энхсайхан, Н.Золжаргал нараас бичгээр санал аван, боловсруулж байгаагаа тус бүлгээс мэдээллээ.  

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Хэмнэлтийн бодлогыг дэмжиж байгаа. Гэхдээ хэдхэн хүнийг халснаар хангалттай хэмнэлт гарахгүй. Төрийн өмчит компаниудад хэмнэлт хийх хэрэгтэй. Төрийн өмчит компаниуд нийт хөрөнгө нь 40 их наяд төгрөг байна. Жилдээ 100 тэрбум төгрөг хүрэхгүй орлого оруулдаг. Тиймээс төрийн өмчит компаниудыг зоригтой хувьчлах шаардлагыг тавьж байна. АН-ын бүлгийн үзэл баримтлал бол шаардлагагүй төрийн өмчийг хувьчилж, хувийн хэвшлийг дэмжиж, иргэдэд баялгаас хүртэх боломжийг олгоход голлон ажиллана” гэдгийг хэлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636361
1 эможи

keyboard_arrow_up