ОБЕГ: Хүчтэй шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна
							 2022 оны 4 сарын 25						
						
					
Энэ сарын 25-нд буюу өнөөдөр нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг УЦУОШГ анхаарууллаа.
Иймд,
- цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
 - тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
 - иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
 - ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
1
								
								
								
								
								
							
								
								
								
								636349
								
								
							1 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
