ӨМНӨГОВЬ: Жилийн ч нүүр үзээгүй уг орон сууц халаалт нь муу, цонх ханаар нь нэвт салхи сийгэж байна

2022 оны 4 сарын 25

Arslan.mn

Орон нутгийн төсвийн хөрөнгөөр "Оршдос" ХХК Өмнөговь аймгийн Номгон суманд 10 айлын орон сууцыг барьж гүйцэтгэсэн бөгөөд уг байр 2021 оны 11 сард ашиглалтад орж, улсын комисс хүлээж авчээ.

Жилийн ч нүүр үзээгүй уг орон сууц халаалт нь муу, цонх ханаар нь нэвт салхи сийгэж, ханаараа мөөгөнцөрдсөн байна.

Өнгөрсөн өвөл зутруухан өвөлжсөн оршин суугчид энэ талаар гомдол саналаа "Оршдос" ХХК-ний удирдлагуудад хэлсэн боловч элдэв янзын шалтаг тоочиж байгаад сүүлдээ усанд хаясан чулуу шиг алга болсон гэнэ.

Эцэст нь оршин суугчид эдийн засаг, эрүүл мэндээрээ хохироод үлджээ. "Оршдос" ХХК нь Өмнөговь аймагт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани аж. Чанаргүй, муу баригдсан барилгыг Улсын комисс шил дарааллан хүлээн авч, иргэдийг хохироож байгаад харамсаж байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
1
636348
6 эможи

Занга
2022-04-26 05:34
Орон сууцыг ингэж гурилдаж болохгүй гэдгийг уг барилгын гүйцэтгэгчид торгууль оногдуулж ойлгуулахаас гадна барилгыг засьарлаж оршин суугчдын тав тухыг дээд зэргээр хангах ёстой. Хэрэглэгч ХААН гэдэг зарчим хөдөөд ч үылчлэх ёстой.
keyboard_arrow_up