“ Багануур“ ХК-ний гүйцэтгэх захирал Э.Номинчулууны “авлига, албан тушаалаа урвуулан ашигласан“ гэх хэргийг АТГ-т шилжүүлжээ

2022 оны 4 сарын 25

Arslan.mn

“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг Эрүүгийн цагдаагийн албаныхан өнгөрсөн сараас шалгаж эхэлсэн талаар бид өмнө мэдээлж байсан.

Тэгвэл түүнд холбогдох “авлига, албан тушаалаа урвуулан ашигласан“ гэх хэргийг АТГ-т шилжүүлжээ.

Тодруулбал, түүнийг “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавинлан” гэдэг компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, 6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 8 тэрбум болгон шалгарсан аж ахуйн нэгжийнхэнтэй нийлж завшсан байж болзошгүй хэмээн буруутган шалгаж эхэлсэн байдаг. 

Мөн “Тавинлан” ХХК-ийн захирал Х.Цогнойжамцыг өөрсдийн барьсан “Алтаргана” хотхоны орон сууцаас Э.Номинчулуунд зах зээлийн үнэлгээ нь 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд өгсөн гэх үйлдэлд хамтатган шалгаж буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
636345
4 эможи

Zochin
2022-04-26 16:45
ХБ-ныTurin medelt 12 komfanin asudl uy bolow oo! Ugui neg hunig barij horiod! Ugu bl ish tish usched! Ehled!ХБ- ns zel awsn! Turin medelt komoanudinha asudlig! MAN-in awsn 30,0 terbumin asudl yagd nugdmal baidald baigad bna???
иргэн
2022-04-25 22:28
ХАРААЖААР БИЕ МУУТАЙ ХҮН БАЙНА
Э.Номинчулуун

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up