Бороо, нойтон цас орж ихэнх нутгаар ЭРС ХҮЙТЭРНЭ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр /2022.04.25/ Сэлэнгийн зүүн, Төв аймгийн баруун, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, Дундговь, Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр хүчтэй шороон шуурга шуурна.
Дундговь, Дорноговь, Говьсүмбэрийн нутаг, Төв, Хэнтий, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурна. Мөн Төв, Хэнтийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн ихэнх, төв аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, цаг агаар ихэнх нутгаар эрс ширүүснэ, Дархадын хотгор, хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг Хүрэн бэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан. Нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.