НМХГ: Цацрагийн аюулгүй ажиллагааг хангуулах чиглэлээр ЗӨВЛӨН ТУСЛАХ үйлчилгээ үзүүллээ
2022 оны 4 сарын 21
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвүүдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу тус төвүүдэд шинээр суурилуулсан хагалгааны CRM рентген аппарат, суурин рентген аппарат болон компьютер томографын аппаратын ашиглалтын цацрагийн аюулгүй ажиллагаанд төлөвлөгөөт бус зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
Зөвлөн туслах үйлчилгээгээр тус төвүүдэд ашиглагдаж буй хагалгааны CRM рентген аппарат болон компьютер томографын аппаратад Рентген аппарат ашиглах эрхийн тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулах, цацрагийн аюулгүй ажиллагааг хангуулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил дутагдлыг хэрхэн арилгах талаар улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлж, зөвлөн тусаллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
636308
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс