Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албаны бэлтгэлийн танхим ашиглалтад орлоо

2022 оны 4 сарын 21

Arslan.mn

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс бүтээлч ажлын хүрээнд алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн хүч хэрэглэх, тактикийн бэлтгэл хангах зорилгоор “Ачит дэвжээ” албаны бэлтгэлийн танхим байгуулж, өчигдөр /2022.04.20/ ашиглалтад оруулан нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Нээлтэд тус дүүрэг дэх цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр, Хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхүү, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа С.Хаянгарваа нар оролцов. Мөн дэвжээний дэргэд бялдаржуулах тоног төхөөрөмж нэмж байршуулан фитнес заал, халуун усны өрөөг шинээр тохижуулан ашиглалтад оруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636303
2 эможи

keyboard_arrow_up