Б.Жавхлан: Хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгт хувьсах зардлыг хоёр дахин нэмж олгоно

2022 оны 4 сарын 20

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгт төрөөс олгодог хувьсах зардлыг хоёр дахин нэмэх шийдвэрийг гаргаад байна.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй багтаамж буюу нийт суралцах ёстой хүүхдийн тооноос 2,5 дахин нэмэгдсэн сургууль, цэцэрлэгийн судалгааг гаргасан. Тэнд сургууль, цэцэрлэг ажиллуулах тохиолдолд одоо өгч байгаа нэг сая төгрөгийн хувьсах зардлыг хоёр дахин нэмж олгоно. Энэ жилийн хувьд 10 орчим тэрбум төгрөг нэмж төсөвлөж байна. Одоогоор нийслэлд 57 байршилд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, хүртээмж бага байна. Эдгээр байршилд 100 гаруй цэцэрлэг шаардлагатай байгаа. Нийслэлд 200 хүүхдийн цэцэрлэг дунджаар 3 тэрбум төгрөгөөр баригддаг. Нэг дор ийм олон цэцэрлэг барих боломжгүй. Тиймээс хувийн хэвшлийг дэмжих замаар зохион байгуулалт хийхээр болж байгаа юм” гэв.

Төрөөс олгох хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлснээр улсын сургууль, цэцэрлэгийн ачааллыг буурна гэж үзэж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
636292
2 эможи

keyboard_arrow_up