НМХГ: Орчны аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна
Нийслэл хотод бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан барилга байгууламж барих, өргөтгөх, шинэчлэлт, засварын ажил гүйцэтгэж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын орчны аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хийгдсэн барилгын түр хашаа, явган замын саравч, барилгын хамгаалалтын хаалт, хашлага нь техникийн ерөнхий шаардлага хангасан эсэхэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, хяналтын газар хамтран төлөвлөгөөт бус шалгалт хийж байна.
Стандартын шаардлага хангаагүй барилгын түр хашаа болон үүсэж болох аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааг хангах зорилгоор хийгдэх аюулгүй тэмдэг тэмдэглэгээг хангуулахаар 26 байгууламжид хугацаатай албан шаардлага хүргүүлэн ажиллаж байна.