МХЕГ: Хэнтий, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ

2022 оны 4 сарын 20

Arslan.mn

Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг сайжруулах, оношилгоо эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр хэд хэдэн аймгийн нэгдсэн эмнэлгийн оношилгоо, эмчилгээний төвд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг шинээр нээн компьютерт томографийн аппарат, суурин рентген аппарат, ангиографийн аппаратуудыг суурилуулж байна.

Энэ арга хэмжээний хүрээнд Хэнтий, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинээр суурилууласан цацрагийн үүсгүүртэй болон бусад эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжүүдийг ашиглалтад оруулахад нь Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Үйл ажиллагаа явуулах байрны  бүтэц зохион байгуулалт, аппарат тоног төхөөрмжийн чанар аюулгүй байдал,  цацрагийн хамгаалалтыг  шалгаж, эрсдэлийг үнэлэн, илэрсэн зөрчлийг хэрхэн арилгах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Arslan.mn

Мөн тус аймгуудын Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн дүрс оношилгооны эмч, тоног төхөөрөмжийн инженер, засварын техникч, цацрагийн хяналтын ажилтан, цацрагтай ажиллагчдад зориулсан танхимын болон цахим сургалт зохион байгуулж, давтан зургийн тоог бууруулж, зургийн чанарыг сайжруулах, цацрагийн аюулгүй байдалд тавих дотоодын хяналтыг тогтмолжуулах, өвчтөн, үйлчлүүлэгч, цацрагтай ажиллагчдыг цацрагаас хамгаалах хувийн хамгаалах хэрэгслээр тогтмол хангаж, байгууллагын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын соёлыг хэрхэн хэвшүүлэх талаар өргөн хүрээтэй мэдээлэл өглөө.

Шинээр цацрагийн үүсгүүртэй аппарат тоног төхөөрөмж суурилуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд доорх линкүүдээр орж зөвлөмжийн дагуу рентген кабинетийн бүтэц, зохион байгуулалт, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал, ажлын байранд тавигдах шаардлага хангаж ажиллахыг зөвлөмж байна.

1.Эрүүл мэндийн салбарт рентген кабинет, ионжуулагч туяа үүсгэгч аппарат төхөөрөмжийг ашиглан рентген шинжилгээ хийх ажлын байранд тавигдах шаардлага /Зөвлөмж/

2.Компьютерт томографийн үед өвчтөнд үзүүлэх цацрагийн хамгаалалт /зөвлөмж/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636282
0 эможи

keyboard_arrow_up