Дарханы зам ашиглалтад ортол УБ хооронд “нэмэлт галт тэрэг“ явуулахаар боллоо
2022 оны 4 сарын 20
Дархан-Уул аймаг Улаанбаатар чиглэлийн авто зам ашиглалтад ортол нэмэлт галт тэрэг аялуулахаар болсон талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээлсэн байна. Тэрбээр “Улаанбаатар төмөр зам”-ын орлогч дарга, ерөнхий инженер Сергей Петрович Старцевт Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын засвар шинэчлэлийн ажил дуустал нэмэлт галт тэрэг өдрийн цагаар явуулж өгөх хүсэлт тавьсан юм. Хүсэлтийг хүлээн авч энэ сарын 21-нээс буюу пүрэв гаригаас эхлэн Улаанбаатар-Дархан-Уул чиглэлд нэмэлт галт тэрэг аялж эхлэхээр боллоо” гэв.
Нэмэлт галт тэрэг:
Улаанбаатар өртөөнөөс 08:50 цагт хөдөлнө
Дархан өртөөнд 13:17 цагт хүрнэ.
Дархан өртөөнөөс 14:07 цагт хөдөлнө.
Улаанбаатар өртөөнд 19:00 хүрнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4
1
1
636277
6 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс