УУХҮЯ: АИ-95 200 төгрөгөөр нэмэгдсэн, АИ-92-ын үнийг барина
2022 оны 4 сарын 19
Шатахууны үнэ 200-250 төгрөгөөр нэмэгдлээ. Тодруулбал, АИ-95 шатахуун 200 төгрөгөөр, дизель түлшний үнэ 250 төгрөгөөр тус тус нэмэгджээ.
Харин АИ-92 шатахууны үнийг тогтвортой барина гэж салбарын яам мэдэгдээд байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны албаны эх сурвалж "АИ-95 болон дизель түлшний үнэ 200-250 төгрөгөөр нэмэгдэж байгаа. АИ-92 шатахууны үнэ нэмэгдээгүй. Үнийг тогтвортой барина.
Евро-2, Евро-5 гээд АИ-92 шатахууны хоёр төрөл байдаг. Эдгээрийн үнэ хэвийн байгаа" гэх тайлбарыг өглөө.
Шатахууны үнэ ийн нэмэгдсэнээр нэг литр АИ-95 шатахуун 3260 төгрөгөөр, дизель түлш 3440 төгрөгт хүрлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
4
636268
5 эможи
asd
2022-04-19 17:37
haraal idmer
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс