Замын-Үүд: Иргэд, аж ахуй нэгжийн АНХААРАЛД
Гаалийн байгууллага нь нүүр тулсан харилцааг бууруулах, гадаад худалдааг хөнгөвчлөх зорилгоор гаалийн бүрдүүлэлтэд зарцуулж буй цаг хугацааг бууруулах, гаалийн үйлчилгээг цахимжуулах зэрэг ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж байна.
Сүүлийн үед тус газарт хийгдэж буй гаалийн бүрдүүлэлтэд шаардагдах гадаад худалдааны бичиг баримтыг бараа илгээгч илгээхгүй байх, дутуу илгээж байгаагаас шаардлага (гэрээ, гарал үүслийн гэрчилгээ, үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт)-тай бичиг баримтыг хуурамчаар үйлдэх зөрчил байнга гарч давтагдаж байна.
Дээрх асуудлын улмаас иргэд ААН, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүд зөрчилд холбогдох, цаг хугацаа алдах, татварын тариф нэмэгдэх зэрэг сөрөг асуудлууд үүсэж байгаа тул Та бүхэн гадаад худалдааны дээрх бичиг баримтыг ачаа илгээгчээс чингэлэгтэй ачаанд цуг хийж ирүүлэхийг шаардахаас гадна гаалийн байгууллагын https://zamiinuud.customs.gov.mn/ майл хаягаар цахимаар илгээхийг хүсэх боломжтойг мэдэгдэж байна.