“Тодорхой хугацаанд НДШ төлсөн бол урьдчилгаагүйгээр орон сууцны зээлд хамрагдах боломжийг судалж байгаа“

2022 оны 4 сарын 19

Arslan.mn

Монголын Залуучуудын Холбоо/МЗХ/ноос нийгмийн даатгалын үр өгөөжийн талаарх мэдээ мэдээллийг нэмэгдүүлж, залууст ээлтэй болгох талаар санаачилга гаргаж буйгаа өнөөдөр мэдэгдлээ. 

МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од "Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд залуусын төлөөллийг оролцуулж, Нийгмийн Даатгалын Сангийн үр өгөөжийг залууст ээлтэй болгох санаачилга гаргаж байна. Мөн Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлгийг залуусыг оролцуулан 21 аймаг, есөн дүүрэг буюу улсын хэмжээнд зохион байгуулахыг УИХ-ын даргаас хүсэж байна. 

Залуус нийгмийн даатгалын үр тус, ашиг шимийг мэдэхгүй байгаагаас төлөх ч сонирхолгүй байна. Иймд шимтгэл төлснөөр ямар үр өгөөжийг хүртэх талаар санаа бодлыг нь тусгуулах хэрэгтэй. Бид төлөөд байдаг ч хэзээ үр ашгийг нь хүртэхээ мэддэггүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг өвлүүлдэг болъё, тодорхой хугацаанд төлсөн бол урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцны зээлд хамрагдах боломжийн талаар бид судалж байна. Энэ мэтчилэн Нийгмийн даатгалын санг зөв зохион байгуулбал залууст ихээхэн үр өгөөжтэй байх боломжтой" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636253
1 эможи

keyboard_arrow_up