Таны мэдээллийг хэн харсныг, яаж ашигласныг ХЯНАХ БОЛОМЖТОЙ боллоо

2022 оны 4 сарын 19

Arslan.mn

Нийтийн мэдээллийн хуульд заасны дагуу иргэний мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, иргэний мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан тохиолдолд иргэдэд мэдэгдэл хүргэдэг системийг өнөөдөр /2022.04.19/ И-Монголиад нэвтрүүллээ.

Ингэснээр иргэн өөрийнхөө ямар мэдээлэл төрд байгааг мэдэх, мэдээллээ хянах, эзэмших бүрэн боломжтой боллоо.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2022 оны тавдугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлнэ. Тус хуульд мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан бол мэдээллийн эзэнд энэ талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдэл хүргүүлнэ. Мөн мэдээлэл хариуцагч мэдэгдэл хүргэх системийг ашиглан хүн, хуулийн этгээдэд дараах тохиолдолд цахим хэлбэрээр мэдэгдэл хүргэнэ гэж заасан.

МЭДЭГДЭЛ ХҮРГЭХ СИСТЕМ ашиглалтад орсноор иргэн өөрийн мэдээлэлд ямар байгууллагаас, хэзээ хандсаныг мэдэх, хянах боломж бий болох юм. Өөрөөр хэлбэл, төрд буй таны мэдээллийг ямар байгууллагаас ямар байгууллагад шилжүүлж, ашигласан талаар та мэдэх боломжтой болж байгаа гэсэн үг юм.

Дээрх мэдэгдэл нь “e-Mongolia” системийг ашигладаг иргэн бүрт автоматаар очих бөгөөд “e-Mongolia” гар утасны аппликейшн болон www.e-mongolia.mn сайтын МЭДЭГДЭЛ цэсэнд дэлгэрэнгүй байдлаар ирнэ.

2021 онд төрийн байгууллагууд хоородоо нийтдээ 511,421,585 удаа мэдээлэл солилцсон байна.

“E-Mongolia” систем өнөөдрийн байдлаар 2 сая орчим хэрэглэгчтэй бөгөөд иргэд давхардсан тоогоор 10 сая гаруй төрийн үйлчилгээг цахимаар аваад байна. Тус системд өнөөдрийн байдлаар төрийн 60 байгуулллагын 648 үйлчилгээ болон 13 аймгийн нутгийн захиргааны 863 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636250
7 эможи

Зочин
2022-04-19 19:29
Заавал ил харуулахаар байгах ямар хэрэгтэй юмбэ
keyboard_arrow_up