“Дансаар чинь мөнгө шилжүүлж аваад буцааж өгье” гэж хэлээд картнаас бэлэн мөнгө авч залилжээ
2022 оны 4 сарын 19
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 17-ны өдөр “Банкны картаа алдчихлаа” гэсэн дуудлага мэдээллийг иргэнээс цагдаагийн байгууллагад ирүүлжээ.
Дуудлагын дагуу тус дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн алба хаагчид шалгахад 53 настай иргэн М-ийн картыг 32 настай Н “Дансаар чинь мөнгө шилжүүлж аваад буцааж өгье” гэж хэлээд картнаас нь бэлэн мөнгө авч залилсныг тогтоосон байна.
Иймд иргэн та бүхэн өөрийн эд зүйлээ сонор сэрэмжтэй авч явж, танихгүй хүнд туслахдаа хянуур байж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9
1
1
3
2
5
5
14
636234
40 эможи
Зочин
2022-04-21 11:09
Ажил хийх дургүй, архичин монголчууд залилан, хулгай дээрэм Хүчин бүх муу юм нь бүрдчихсэн
Зочин
2022-04-21 11:07
Бүүр нэг арчаагүй зантай , бэлэнчлээд сурчихсан
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс