ХХААХҮЯ: Сүүний урамшуулал олголоо

2022 оны 4 сарын 18

Arslan.mn

Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2022 оны 1, 2, 3 дугаар сарын сүүний урамшууллыг олголоо.

Сүү боловсруулах үйлдвэр, цехэд 2022 оны 1 дүгээр сард 2.1 сая литр, 2 дугаар сард 2.2 сая литр, 3 дугаар сард 2.8 сая литр нийт 7.1 сая литр үнээний шингэн сүү бэлтгэн нийлүүлсэн 5,527 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд олгох 3.6 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг малчдын дансанд шилжүүлээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636216
0 эможи

keyboard_arrow_up