“Ремакст“ залилуулж орох оронгүй болсон иргэд суулт хийж байна
Ремакст залилуулж орох оронгүй болсон иргэд суулт хийж байна.
Энэ талаар Иргэн" Ремаксыг олон улсын хамгийн найдвартай захиалагч компани гэдэг болохоор хандаж, байрны захиалга өгсөн. 2020 оны 4-р сарын 12-ны өдөр Булган, Номин гэсэн 2 агенттай холбогдож, ХУД-ийн 4-р хороонд байрлах Хангарьд сити-2 хотхонд 2 өрөө байранд бэлэн өнгө өгөөд байрыг худалдаж авсан. Гэтэл энэ зуучлалын компаниас болоод одоо хүртэл мөнгө ч үгүй, байр ч үгүй болж байна. Бүтэн 3 жил түрээсийн байранд амьдарч байна. Энэ оффист олон ч удаа ирж байна. Биднийг хүлээ авдаггүй. "Ремакст" залилуулж орох оронгүй болсон. Та нар цагдаагаар яв гэсэн хариу өгдөг. Миний хувьд 63 сая төгрөг өгсөн. Цагдаагийн байгууллагад хандсан. Олон нийтэд энэ компаниар битгий үйлчлүүлээрэй гэж уриалж байна. Гомдолтой байна." гэж хэлэв.