СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхэд орон сууцны барилгын тавдугаар давхрын цонхоор унах гэж байжээ
2022 оны 4 сарын 18
Дархан-Уул аймгийн Дархан сумын наймдугаар багийн таван давхар орон сууцны барилгын тавдугаар давхрын цонхоор бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлага онцгой байдлын байгууллагад иржээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нэг км зам туулан очиж тус байрны иргэний хүүг эсэн мэнд буулгаж ээжид нь хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
Дээрх үйл явдал өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
636208
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс