ЦЕГ: Төв талбай дээр өөрийгөө шатаасан иргэн жагсагч биш болох нь тодорхой болсон
2022 оны 4 сарын 18
Өчигдөр Төв талбайд 24 настай эрэгтэй амиа егүүтгэхийг завдаж, өөрийгөө шатаасан хэрэг гарсан билээ. Тэгвэл энэ талаар өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Өчигдөр буюу Ням гарагийн 19:35 цагийн орчимд Сүхбаатарын талбайд өөрийгөө хүн шатаасан гэх дуудлага ирсэн. Тус хохирогч 24 настай, эрэгтэй О гэгч байсан. Одоогоор ГССҮТ-д Сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна. Тухайн иргэний тухай тодорхой мэдээллийг Цагдаагийн байгууллага авсан. Ямар шалтгаанаас болж тийм үйлдэл хийснийг таамаг дэвшүүлэн ярьж болохгүй. Мөн жагсагч биш болох нь тодорхой болсон" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
636200
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс