Өөрийгөө шатаасан иргэн мөрийтэй тоглож, ӨРӨНД орсон тухай “ээждээ гэрээслэл“ бичиж үлдээжээ“
Сүүлийн үед мөрийтэй тоглож, улмаар их хэмжээний өрөнд орж, амиа хорлохыг завдах хэргүүд их гарах болсон.
Тодруулбал, өчигдөр /2022.04.17/ 19:00 цагийн үед төв талбайд нэг иргэн өөрийгөө шатаасан харамсалтай хэрэг гарсан билээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, Сүхбаатарын хөшөөний баруун хойд хэсэгт нэг хүн өөрийгөө шатаачихлаа гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид ажиллаж, өөрийгөө шатаасан иргэнийг ГССҮТ-д хүргэсэн аж.
Тухайн иргэн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд 60-65 хувийн түлэгдэлтэй, ярих чадвар муу, биеийн байдал хүнд байгаа юм.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар өөрийгөө шатаасан иргэн нь 25 настай О гэгч байжээ. Тэрбээр мөрийтэй тоглодог байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Мөн өр төлбөрт орсон байж болзошгүй байна.
Тэрбээр ээжтэйгээ хоёулаа амьдардаг бөгөөд өөрийгөө шатаахаас өмнө ээж рүү мессэж бичиж, "намайг уучлаарай, өрөнд орсон " гэх агуулга гэрээслэл үлдээсэн аж.