Хүүхдийн мөнгийг он дуустал 100 мянган төгрөгөөр олгох эсэхийг УИХ эцэслэн шийднэ

2022 оны 4 сарын 18

Баасан гарагт хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Төсвийн тодотгол хэлэлцэн, хэд хэдэн үндсэн чиглэлийг Ерөнхий сайд гаргажээ. Үүнд хүүхдийн мөнгийг он дуустал бүрэн олгох буюу Хуримтлалтай хүүхэд бодлогын хэрэгжилтийг түр хойшлуулах санал багтжээ.

Энэ оны улсын төсөвт хүүхдийн мөнгийг зургадугаар сар дуустал хүүхэд бүрд 100 мянган төгрөгөөр олгох, долдугаар сарын 1-нээс хойш 50 мянган төгрөгийг бэлнээр, үлдсэн 50 мянган төгрөгийг хуримтлалын дансанд хийж, тухайн хүүхэд 18 нас хүрээд хуримтлалаа авах зохицуулалт  хийсэн байв. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийг энэ долоо хоногт УИХ эцэслэн шийдэх юм байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
636175
9 эможи

keyboard_arrow_up