ЦАГ АГААР: Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, ДУЛААРНА
2022 оны 4 сарын 17
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарах тул болзошгүй түймэр болон шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
- Ирэх Мягмар гараг буюу энэ сарын 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 20-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 21-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи 19-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар,
- 20-нд нутгийн зарим газраар,
- 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8
1
1
636166
10 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс