УЕПГ: Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын зарим ТОО МЭДЭЭ

2022 оны 4 сарын 15

Ял эдлүүлэх ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 514 зөрчил илрүүлжээ.

Прокурор 2022 оны I улирлын хорих ял эдэлж байгаа 3400, цагдан хоригдсон 2800, Зөрчлийн тухай хуульд зааснаар баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн 5000, албадан саатуулагдсан 1340, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 10400 хүн, хуулийн этгээдийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хяналт тавин ажиллалаа.

Хяналтын ажлын явцад хорих ял, цагдан хорих, саатуулах, баривчлах шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа эсэхтэй 1532 удаа танилцаж, 176 шалгалт хийлээ.

Шалгах, танилцах ажиллагааны явцад ял эдлүүлэх ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 514 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх талаар 51 прокурорын шаардлага бичиж, хуульд заасан үүргээ биелүүлээгүй 5 албан хаагчид сахилгын арга хэмжээ тооцуулсан.

Түүнчлэн эрх нь зөрчигдсөн 4 хоригдол, ялтан, этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээв. Тухайлбал, цагдан хорих, баривчлах байранд тогтоол шийдвэргүй хоригдсон, шийдвэрт заасан хугацаа хэтрүүлсэн 3 хүнийг прокурорын тогтоолоор суллаж зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна.

Гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлж хорих ялаас хугацаанаас өмнө суллагдах үндэслэл тогтоогдсон 190, өвчний учир ялаас чөлөөлөгдөх үндэслэл тогтоогдсон 4 ялтны ял эдлүүлэх ажиллагаанд дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүллээ.

Олон улсын гэрээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Бүгд Найрамдах Казахстан Улсад хорих ял эдэлж байсан Монгол Улсын 3 иргэнийг шилжүүлэн авах, хорих ялыг Монгол Улсын хууль тогтоомжид дүйцүүлэн шийдвэрлүүлэхээр дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
636143
1 эможи

keyboard_arrow_up