ШӨХТГ-ын даргаар С.Мөнхчулуун томилогджээ
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар төсвийн тодотголын асуудал хэлэлцэж буй. Үүний хажуугаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар С.Мөнхчулууныг томилжээ.
Тодруулбал, өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж буй юм. Энэ үеэр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар С.Мөнхчулууныг томилсон байна. Энэ оны нэгдүгээр сарын 19-нд ШӨХТГ-ын даргаар Т.Гантулгыг томилсон ч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн аж.
С.Мөнхчулуун нь 1979 онд төрсөн. 1997-2001 онд Техникийн их сургуулийг механик инженер, 2011-2013 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн.
Ажилласан байдал
2009-2010 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн,
2010-2012 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга,
2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга.