ШУУД: “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан“ үндэсний чуулган 3 дахь өдрөө үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Атрын IV аян-Эх орны эрүүл хүнс” уриатайгаар Тариаланчдын улсын зөвлөгөөн гурав дахь өдрөө болох гэж байна.
Өнөөдөр газар тариалангийн салбарын хууль эрх зүй, хүнсний хангамж, аюулгүй байдал, салбар зөвлөгөөнүүд болон нэгдсэн чуулганаас гарсан зөвлөмжийг танилцуулах юм.
Энэхүү чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэлж байна.
Тэрбээр "Өнгөрсөн гурван жил олон зүйлийг ойлгуулж мэдрүүллээ. Бас бидэнд олон боломжийг ч олгосон байхыг үгүйсгэхгүй. Монгол Улс өөрсдөө юм аа бүтээж, өөрсдөө хоолоо хийж идэх цаг болсон гэдгийг мэдрүүллээ. Дэлхий нийт ард түмнийхээ хүнсний аюулгүй байдлыг бодож байна. Хил хязгаар хүндрэлтэй байгаа. Манай улс цар тахлаас болж хилээ хааж байсан. Дараа нь нислэгүүд цуцлагдаж байсан. Гаднаас иргэдээ татаж авсан. Үр дүнд нь цар тахлыг хилийн чинадад барьж чадаж байсныг мэдэж байгаа, та бүхэн. Одоо бол биднээс үл шалтгаалсан хүндрэл үүсч байгаа, ойлгож мэдэж байгаа бид. Импортоос экспортод шилжих шаардлагатай байна. Үүнийг маш яаралтай хийх хэрэгтэй байна.
Ногоон Монгол болох зэрэг томоохон 10 зорилтыг хэрэгжүүлж байж Монгол Улс хөгжинө" хэмээн хэлсэн үгэндээ тодотголоо.