Б.Ганхуяг: “Чи үхсэн болоод жүжиглэчих, би үлдсэн мөнгөө авмаар байна гэсэн”
Монгол хүний амийг хөнөөх захиалга өгсөн гэх БНХАУ-ын иргэний талаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, иргэн Б.Ганхуяг Хятад улсын иргэнтэй хамтарч үйлдвэр бариад 30, 70 хувиар хувааж эзэмшихээр тохиролцсон ч залилуулсан гэх. Тэрбээр "Одоогоос таван жилийн өмнө болсон энэ хэргийг тухайн үед иргэний хэргийн шүүхэд шилжүүлсэн байна. Энэ үед Хятадын иргэн Говьсүмбэр аймгийн цагдаад түүний эсрэг мөн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Энэ процесс хоёр жил үргэлжлээд хэрэгсэхгүй болсон ч түүнийг алуулах захиалгыг Хятад иргэний зүгээс Наранбаяр гэж хүнд өгсөн" хэмээн иргэн Б.Ганхуяг ярилаа.
Анх 2010 онд уурхай дээрээ баяжуулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр тэр хүнтэй хамтарч байсан. Улмаар уурхайгаа залилуулж, төслөө алдсан. Гэтэл эсрэгээрээ тухайн этгээд намайг цагдаад өгч хоёр жилийн хугацаанд шалгуулсан байдаг. Ингээд үнэнд гүйцэгдээд хэргийг хэрэгсэхгүй болгож байсан.
Улмаар үүний эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргах үед надад халдах захиалгыг олон жил шоронгоор явсан этгээдэд даалгаж, мөнгө өгсөн байгаа юм. Тиймээс энэ хятадтай хууль ёсны хариуцлага тооцож өгөхийг хүсэж байна" хэмээн хэллээ.
Мөн тэрбээр "Дээрх этгээд одоо ч Сэлэнгэд алтны компанийг залилаад явж байгаа сураг сонсогдсон. Түүнтэй хариуцлага тооцож чадвал томоохон мафийн үйлдлийг таслан зогсоож чадна. Тиймээс гадаад иргэний энэ үйлдэлд анхаарал тавихыг төрийн гурван өндөрлөгөөс хүсэж байна" гэж нэмж хэлэв.