Гурван өдөр цэцгэн дунд өнжихийг урьж байна

2022 оны 4 сарын 14

Arslan.mn

Ногоон дэлхий, амьд бодьгалын төлөө хүн төрөлхтөн тэр чигээрээ хичээн зүтгэж байгаа энэ цаг дор “Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэн”, “Дэлхий ээжийн өгөөж сангууд”, Байгалийн түүхийн музейтэй хамтран “Гоёл чимэглэлийн болон тасалгааны цэцгийн үзэсгэлэн, худалдаа”-г энэ сарын 16-18-ны өдрүүдэд Байгалийн түүхийн музейд зохион байгуулах гэж байна.

Тус үзэсгэлэнгийн үеэр ургамал, цэцэг сонирхогч та бүхэнд үнэ цэнэтэй зөвлөгөө өгөх зэргээр маш олон төрлийн үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал, тасалгааны цэцгийн арчилгаа, түүний ач холбогдол, хортон шавьж хэрхэн устгах талаар зөвлөх бол цэцгийн өвчлөлийн эсрэг авах арга хэмжээний сургалт явуулах аж. Мөн үеэр “Зөв ургалттай үзэмжит цэцэг”-ийг шалгаруулж, эхний гурван байрны цэцэгчинд батламж, мөнгөн шагнал олгохоор болжээ.

Цаг үеэ олсон уг арга хэмжээг жил болгоны дөрөвдүгээр сард уламжлал болгон нийтэд хүргэхээр төлөвлөсөн гэдгээ зохион байгуулагчид дуулгаж байсан. Ингээд нийт цэцэгчид, цэцэг сонирхогчид, иргэд олон нийт та бүхнийг гурван өдөр цэцгэн дунд саатан өнжихийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи утсанд холбогдож авна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636080
0 эможи

Зо,ин
2022-04-14 17:37
Байгалийн түүхийн музейг нураачихсан ш дээ. Одоо хаана байдаг юм бол?
keyboard_arrow_up