С.Амарсайхан: Ипотекийн зээлийн хүүг зургаан хувиас бууруулах боломжтой

2022 оны 4 сарын 14

Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрээр "2013 оноос хэрэгжиж эхэлсэн ипотекийн зээлийн санхүүжилтийн 90 хувийг Монголбанк дөрвөн хувийн хүүтэйгээр гаргадаг байсан. Харин одоо ипотекийн зээлийн нийт санхүүжилтийн 60 хувийг нь нэг хувийн хүүтэйгээр Монголбанкнаас арилжааны банкуудад өгч байгаа. Гэтэл арилжааны банкуудын хамтарч байгуулсан Монголын ипотекийн корпораци иргэдэд очиж байгаа орон сууцны зээлийн хүүнээс 1.6 хувийн шимтгэл авч байна. Засгийн газар Монголбанктай хамтран иргэдийг орон сууцжуулах бодлого баримталж ирсэн. Үүндээ зориулж нийт 5.2 их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкуудад олгосон. Зээлийн хүү наймаас зургаан хувь болж буурсан. Зээлийн хүү найман хувь байхад Монголбанк арилжааны банкуудад дөрвөн хувийн хүүтэй зээл олгодог байсан. Одоо ипотекийн зээл зургаан хувийн хүүтэй байгаа. Үүнд шаардлагатай санхүүжилтийн 60 хувийг Монголбанк арилжааны банкуудад нэг хувийн хүүтэй олгож байгаа. 

Монголын ипотекийн корпорацийн дийлэнх хувийг арилжааны банкууд эзэмшдэг. Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк хамтран Монголын ипотекийн корпорацийн 50-иас дээш хувийг эзэмшдэг. Хэрэв тэд санхүүжилтээ өөрсдөдөө босгосон бол зээлээ хэдэн хувиар гаргах нь өөр хэрэг. Гэтэл одоо Төв банкнаас нэг хувийн хүүтэй санхүүжилтийг зургаан хувиар олгож байгаа нь иргэдэд дарамт учруулж байна. Санхүүгийн зохицуулах хороо Монголын ипотекийн корпорацид тавьдаг хяналтаа сайжруулах ёстой. Мөн Монголбанк ипотекийн зээлийн журмыг өөрчлөх ёстой. Монголын ипотекийн корпораци орон сууцны зээл тус бүрээс 1.6 хувийн хүү авсаар байна. Энэ зээлийн зохион байгуулалтыг илүү сайжруулан, зардлыг нь бууруулах ёстой. Ингэвэл ипотекийн зээлийн хүү буурах боломжтой" гэлээ.. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636079
2 эможи

keyboard_arrow_up