Хуучин орон сууцны метр квадратын дундаж үнэ Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр байна
2022 оны 4 сарын 14
Үндэсний статистикийн хорооноос 2022 оны гуравдугаар сарын байдлаарх Улаанбаатар хотын орон сууцны үнийн мэдээллийг танилцууллаа.
Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны 3 дугаар сард өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар, өмнөх сараас 3.7 хувиар тус тус өсжээ.
2022 оны 3 дугаар сард шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.12 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.39 сая төгрөг байна.
Харин хуучин орон сууцны хувьд 1 м.кв талбайн дундаж үнэ 3.05 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 3.75 сая төгрөгт хүрлээ.
Хуучин орон сууцны үнэ м, кв :
- Чингэлтэй -3,75 сая
- Сүхбаатарт 3,54 сая
- Хан-Уул 3,49 сая
- Баянзүрх 2,83 сая
- Баянгол 2,74 сая
- Сонгинохайрхан 2,43 сая төгрөг байна.
Шинэ орон сууцны сууцны үнэ м, кв :
- Хан-Уул 3,39 сая
- Сүхбаатарт 3,36 сая
- Чингэлтэй 2,98 сая
- Баянгол 2,75 сая
- Баянзүрх 2,51 сая
- Сонгинохайрхан 2,43 сая төгрөг байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
3
636074
5 эможи
зочин
2022-04-14 23:01
ипотекийн зээлийг зогсоо байр хөөсрөөд бнаа
Зочин
2022-04-14 17:52
2021оны 5-р сард 2 өрөө 60сая байсан, одоо 120сая болсон байгаа , хэд хувиар өссөн бэ??Үндэсний статистикийн хороо??
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс