Далан давхрын оршуулгын газрыг нүүлгэх ажил эхэллээ

2022 оны 4 сарын 14

Arslan.mn

Самбалхүндэвийн оршуулгын газар буюу олон нийтийн хэлж заншсанаар Далан давхрын оршуулгын нүүлгэх ажил эхэллээ.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхээр НИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны тогтоолын дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар Самбалхүндэвийн оршуулгын газрын 10 га талбайд “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулах юм.

Далан давхрын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд Ардын депутатуудын хурлын тогтоолоор хаагдсан боловч иргэд 2000 оны эхэн үеийг хүртэл бурхан бологчдоо нутаглуулсаар ирсэн. Төсөл хэрэгжүүлэх 10 га талбай дахь булшны тооллогыг 2021 оны дөрөвдүгээр сард хийсэн ба нийт 10.934 булш тоологдсон. Тэдгээрийн 48.4 хувь буюу 5291 булш нь нэр тодорхой, эзэнтэй бол үлдсэн 51.6 хувьд хамаарах 5643 булш тодорхой эзэнгүй, хаягдсан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
636072
10 эможи

М.Уранчимэг
2022-04-16 08:39
Бүртгэлтэй ч бай бүртгэлгүй бай энэ хүмүүсийн шарилыг хаана байрлуулах гэж байгаа юм бэ?
Зочин
2022-04-15 14:20
Булш эзэнгүй хаягдана гэж хэнийг доромжлоод байна аа, хар шар нийлсэн хувалзнуудаа. Энэ та нарын байгуулж байгаа хүнлэг энэрэнгүй нийгэм үү? Эзэнтэй, эзэнгүй дээрээ тулбал хээр хөдөө хэвтэх хиргисүүр хүүр бас эзэнгүй болж таарна. Энэ чинь бүхэл бүтэн нэгэн үеийн улсын ч нийслэлийн ч түүх, дурсгал. Ингэж онгичих эрх хэнд ч байхгүй. Новшнуудыг өөрсдийнх нь хүүрийг үхсэн хойно нь ухаж, шээс баасанд живүүлэх юмсан. Та нар өөрснөө ийм юм эхлүүллээ шүү. Монгол улсын 1900-2000 оны түүх, соёлын нэг хэсэг, архелогийн дурсгалыг үгүй хийж байна. Хар, шар хувалзнууд мөнгөний сургаар чөтгөр, босоо ороолон болжээ.
keyboard_arrow_up