Хүнд даацын авто машинууд даац хэтрүүлэхгүй байхыг АНХААРУУЛЖ байна

2022 оны 4 сарын 14

Arslan.mn

 Автотээврийн үндэсний төв, Зам, тээврийн хөгжлийн төв, Тээврийн цагдаагийн алба хамтран авто зам, замын байгууламжийг хамгаалах зорилгоор “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2020 стандартын хэрэгжилтийг газар дээр нь хянах, зөвшөөрөгдсөн хэмжээнээс даац хэтрүүлэн тээвэрлэлт хийж авто зам, гүүрийг эвдэж, хохирол учруулж байгааг шалган тогтоож, зөрчлийг арилгуулах, автотээврийн хяналт тавихаар авто зам ашигласны төлбөр авах цэгүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Тус хяналт шалгалтын хүрээнд даац хэтрүүлэх зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авахын зэрэгцээ хамгийн эхний хяналт шалгалт хийгдсэн цэгээс ачаа үүссэн цэгт буцааж, гаргасан зөрчлийг арилгуулах, илүү ачсан ачааг буулгуулах зэрэг арга хэмжээ авч байгаа тул эхлэлийн цэгээс стандартын шаардлагад нийцүүлэн ачаа тээвэрлэх арга хэмжээ авахыг аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулж байна.

Дээрх стандартын шаардлага баримтлаагүйгээс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж өөрсдөө хариуцаж, авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулах болохыг мэдэгдье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636070
0 эможи

keyboard_arrow_up