ЦЕГ: Нярай хүүхдийг ямар шалтгаанаар орхиж явсныг шалгаж байна
2022 оны 4 сарын 14
Налайх дүүрэгт дөрвөн сартай хүүхдийг гадаа гудамжинд тавьж, аав ээж нь хоорондоо хэрэлдээд 30 гаруй минут орхиж явлаа гэх тайлбартай зураг өчигдөр цахим орчинд цацагдсан,
Энэ талаар бид ЦЕГ-аас тодруулахад "Тухайн асуудлыг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Хүүхдийн эцэг эхийг нь шуурхай илрүүлж, эрүүлжүүлэх байранд аваачсан. Дөрвөн сартай хүүхдийг нь дүүргийн түр хамгаалах байранд аваачсан байна. Хүүхдийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Нярай хүүхдийг ямар шалтгаанаар орхиж явсныг шалгаж байна" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5
9
636062
14 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс