АТГ: Хүний нөөц, томилгоотой холбоотой гомдол давамгайлж байна

2022 оны 4 сарын 14

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 4 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 48 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 47.9 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалт болон хүний нөөц, томилгоотой холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 224 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Хүүхдийн шударга байдлын үнэлгээ”, “Төрийн байгууллагын авлигын эрсдэлийн үнэлгээ”, “Монгол Улс дахь авлигад нөлөөлж буй хүчин зүйлийн динамик загвар боловсруулах нь” зэрэг судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
636061
1 эможи

keyboard_arrow_up