НДЕГ: Нийгмийн даатгалын салбарын хэмжээнд шинээр томилогдсон албан хаагчдыг ЧАДАВХЖУУЛЛАА

2022 оны 4 сарын 14

Arslan.mn

Төрийн албаны зөвлөл болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөлтэй хамтран “Үнэт зүйлд суурилсан төрийн албан хаагчийн ёс зүй" сэдэвт сургалтыг нийгмийн даатгалын салбарын хэмжээнд шинээр томилогдсон албан хаагчид, байгууллагын Ёс зүйн зөвлөлийн гишүүд, хүний нөөцийн ажилтнуудыг хамруулан зохион байгууллаа.

Сургалт нь иргэд, даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг ёс зүйтэй, зөв харилцаа, хандлагыг баримтлан хүргэх, нийгмийн даатгалын албан хаагчдыг ёс зүйн хэм хэмжээг сахих, зөрчлөөс ангид байх, ёс зүйгээр манлайлагч байх зарчмыг төлөвшүүлэхэд чиглэсэн юм.

Нийгмийн даатгалын шинэ ажилтнуудад зориулсан дараагийн сургалт “Нийгмийн даатгалын хууль тогтоомж, Нийгмийн даатгалын байгууллагын үйлчилгээний хэм хэмжээ, Чанарын удирдлагын тогтолцоо” сэдвээр зохион байгуулагдана.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636054
0 эможи

keyboard_arrow_up