ЦЕГ: Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна

2022 оны 4 сарын 13

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, цахим хэрэглээний зөв, аюулгүй хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор сургагч багш бэлтгэх сургалтыг энэ оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Сургалтыг “Цахим хэрэгсэл ашиглаж үйлдэгдсэн залилах гэмт хэргийг мөрдөн шалгах аргачлал”, “Цахим залилах гэмт хэргийн тухай ойлголт, үйлдлийн арга хэлбэр”, “Цахим гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа удааширч буй шалтгаан”, “Виртуал хөрөнгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч ажиллахад анхаарах асуудал”, “Цахим орчноос мэдээлэл цуглуулах, түүнд дүн шинжилгээ хийх арга”, “Визийн болон гадаадад ажиллах хүч гаргах үйлчилгээг ашиглан үйлдэгдсэн залилах гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа” зэрэг 18 сэдвийн хүрээнд зохион явуулах юм.

Энэхүү сургалтад төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын нийт 50 алба хаагч оролцож байгаа бөгөөд цаашид төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, иргэд, олон нийтэд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох ач холбогдолтой билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636038
0 эможи

keyboard_arrow_up