Ч.Мөнхбаярыг үргэлжлүүлэн хорино
2022 оны 4 сарын 13
Сэтгүүлч, зохиолч Ч.Мөнхбаярыг өнгөрсөн хоёрдугаар сард хойшлуулшгүй ажиллагаа явуулж, албадан саатуулж Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавраар санхүүжилт авч үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогдсон гэж тухайн үед ТЕГ мэдээлсэн. Улмаар дөрөвдүгээр сарын 1-нд Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүж нэмэлт ажиллагаа хийхээр буцаасан.
Харин энэ үед Ч.Мөнхбаярын ойр дотныхон болон өмгөөлөгч нь батлан даалтад гарна гэж байсан ч урьд авсан цагдан хорих арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 30 хоног хорих захирамж гаргалаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
636032
1 эможи
Иргэн
2022-04-13 14:16
Тэгэлгүй дээ Хамсаатангууд нь сулла гэж орлохоор ёуллхчихаад байх юм бол шүүх гэж байх хэрэггүй.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс