Улаанбаатар руу нэвтрүүлэхийг завдсан 27.2 тонн түүхий нүүрсийг хураан авчээ

2022 оны 4 сарын 13

“Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн хяналт шалгалт”-ын талаар өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ мэдээлэл хийлээ.

  • Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг зогсоож 27.2 тонн түүхий нүүрсийг хураан авсан байна. Улмаар Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ.
  • Өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс 2022 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрүүдэд уур үйлдвэрлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид 5,100 тонн медлинг нэвтэрсэн байна. Түүхий нүүрс түлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд 62 мянган тонн түхий нүүрс нэвтрүүлсэн бол 31 мянган тонн түүхий нүүрс дамжин өнгөрчээ.
  • Түүхий нүүрсийг нийслэл рүү зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил 2019, 2020 онтой харьцуулахад 90 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
  • Эрчим хүчний дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 20 аж ахуйн нэгж байгууллага байна. Эдгээр аж ахуйн нэгж байгууллагад 2022 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэр гаргасан.
  • Технологийн уур үйлдвэрлэж байгаа 68 аж ахуйн нэгж угаасан нүүрс буюу медлингийг оруулж ирж байгаа. Шадар сайдын 2020 оны 123 дугаар тушаалаар энэ оны тавдугаар сарын15-ны өдрөөс дээрх 68 аж ахуйн нэгж медлинг түлэхийг хориглосон шийдвэр гарсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636029
1 эможи

keyboard_arrow_up