С.Лхагвасүрэн: Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан олон дэмжлэгийг төрөөс тариаланчдад үзүүлж буйд талархалтай байна
“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулган болж байна.
Энэ үеэр "Түшигхангай" ХХК-ийн захирал С.Лхагвасүрэн баруун бүсийн тариаланчдын тулгамдаж буй асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Шатахууны хөнгөлөлт, тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан олон дэмжлэгийг төрөөс тариаланчдад үзүүлж буйд талархалтай байна. Үр сортын тухай тусдаа хууль гарлаа.
Тээврийн хөлс, шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалсан хүндрэл бэрхшээлүүд бүс нутагт байгаа. Үүнээс шалтгаалан төр засгаас цаашид авч хэрэгжүүлэх хэд хэдэн ажил байна.
Энэ жилийн хувьд Увс аймгийн Баруунтуруун сумын тариаланчид 30 мянган тонн үр тариа хураан авсан ч хадгалах газар байхгүй. Гурилын үйлдвэрүүдэд тушаах тодорхой хугацаа, цаг уурын нөхцөл, тээвэрлэлт зэрэг асуудал өрнөдөг. Баруун бүсэд үр хадгалах агуулах барих ажлыг шуурхай зохион байгуулах хэрэгтэй. Төсөвт тодотгол хийвэл энэ асуудал хоцорчих вий гэсэн айдас байна. Мөн баруун бүсэд 30-40 мянган тонны гурилын үйлдвэр барих шаардлагатай байна. " гэдгийг хэлэв.