Дунд голын дагуу худалдаа, нийтийн үйлчилгээ, төв цогцолбор, орон сууц барина
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 –р хорооны нутаг дэвсгэрт, Дунд гол дагуу усан парк барихаар хашаа хатгаад олон жил өнгөрсөн.
Гэвч усан парк биш өндөр орон сууц барих нь, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх шүүмжлэл гарсан юм.
Нийслэлийн хэвлэлийн албанаас энэ талаар дараах тайлбарыг өглөө:
Анх 2008.9.17-нд орон сууцны зориулалтаар энэ газрыг олгожээ. Тус газрын эзэмших эрхийг 2020.9.30-ны захирамжаар цуцалж, ногоон байгууламж болгох шийдвэр гарсан. Гэвч захиргааны хэргийн шүүхийн 2021.9.30-ны өдрийн шийдвэрээр НЗД-ын захирамжийг хүчингүй болгож, газрын эрхийг сэргээх шийдвэр гаргасан байна.
Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй учир 2022.01.11-ний захирамжаар тухай газарт худалдаа, нийтийн үйлчилгээ, төв цогцолбор, орон сууц, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар эзэмшүүлэх захирамж гарчээ.