ХУУЛИЙН ТӨСӨЛ: Торгуулиа төлөөгүй бол 50 хүртэл хувиар нэмэгдүүлж болно

2022 оны 4 сарын 13

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Д.Батлут, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Т.Энхтүвшин нар УИХ-ын дарга Г.Занданшатарт Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд өргөн мэдүүлсэн.

Хууль санаачлагчид зарим тодорхой төрлийн зөрчилд оногдуулах торгуулийн хэмжээг хэт өндөр хэмжээгээр тогтоосон, үр дагаврын хувьд харьцангуй хөнгөн, түүнийг тэр даруй залруулах боломжтой, цаашид дахин уг зөрчлийг гаргахгүй байхыг эрх бүхий этгээдээс анхааруулж сануулан шийдвэрлэх боломжтой олон тооны зөрчил байхад ийм үр дүнтэй аргыг ашиглахгүйгээр шууд торгох шийтгэлийг урьтал болгодгийг залруулан, эхний удаа “Сануулах”, үүний дараа “Торгох” гэсэн зарчмыг баримтлах шаардлагатай байгаа тул нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан байна хэмээж байсан юм.

Уг хуулийн төсөлд:

5/3.11 дүгээр зүйл. “Торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх”

“1.Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгуулийг хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд торгуулийг төлөхгүй хожимдуулсан хугацаа, төлөх ёстой торгуулийн хэмжээ, бусад нөхцөл байдлыг харгалзан торгуулийн хэмжээг тавь хүртэл хувиар нэмэгдүүлж болно.”

3/3.4 дүгээр зүйл.”Сануулах шийтгэл”

“1.Эрх бүхий албан тушаалтнаас зөрчил гаргасан этгээдэд уг зөрчлийг дахин гаргахгүй байхыг анхааруулсан мэдэгдлийг сануулах шийтгэл гэнэ.”

“2.Сануулах шийтгэлийг зөвхөн энэ хуулийн тусгай ангид оногдуулж болохоор заасан тохиолдолд хэрэглэнэ.”

“3.Сануулах шийтгэлийн хэлбэр нь цаасан болон цахим хэлбэртэй байж болох ба эрх бүхий албан тушаалтан хуульд заасны дагуу хэрэглэнэ.”

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
2
angry an post
10
636017
14 эможи

munhtuya
2022-04-15 16:48
Удахгүй их хурлыг тараахгүй бол тархи толгойн торгуулийн мөнгөнөөс өөр юм бодож сэтгэхгүй юм байна дөө
Зочин
2022-04-14 09:57
Наад торгуулиа хэдэн тэрбумаар нь шаасан төрд бгаа хулгайч нартаа л зориулж гарга
Оч
2022-04-13 20:59
Хуц
Зочин
2022-04-13 20:13
Zail zail
зочиг
2022-04-13 16:07
Бор хоногоо арай гэж өнгөрөөж байхад юун торгууль нэмэх вэ. Төрөөс тэрбумаар хулгай хийсэн цагаан захтан нараар хулгайлсан мөнгөө хуудь гаргуулж төлүүл.
Зочин
2022-04-13 15:54
Торгуулиа бүр төлөхөө болино доо харж байгаарай. Оногдуулсан төлбөрөө төлж дийлэхгүй
Зочин
2022-04-13 13:43
Жирийн иргэд тэгж болъёо гэж бодъё.харин албан тушаал эрх мэдлээ ашиглаж.хэтүүлж авсан түмний.төрийн мөнгийг хугацаанд нь эс төлөвөөс төлөх ёстойг нь 50% нэмж төлүүл.тэгвэл шудрага ёс болмой
Иргэн Иргэн
2022-04-13 13:32
Ард түмнийхээ кармаг яаж сэгсрэх вэ гэдгээ сайн олох юм. Нэгэнт торгосон бол түүнийгээ хөөцөлдөж авахаа л бод. Илүү дутуу юм руу өнгөлзөхөө боль.
С.шүрэнчимэг
2022-04-13 12:35
Хуцмой л гэж хэлмээр бна даа
бхр
2022-04-13 11:20
MAH хуулай чагалаад л бай чангалах тусам ард түмэн та нарыг үзн ядах болно ямрч нөхцөлд ард түмэний ялалтаар асуудл шиидгддг юм шүү сайн чангал бүгд н шоронд хиисэн ч болно бид ялах өдр ирнэ
keyboard_arrow_up