СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Говьсүмбэр аймагт ган бөмбөлөгийн үйлдвэрийн тогоо дэлбэрч, гурван хүн түлэгджээ

2022 оны 4 сарын 13

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын II багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Баяннексус” ХХК-ийн үйлдвэрийн төмөр тогоо дэлбэрчээ. Ослын улмаас 39-42 насны хоёр эмэгтэй, нэг эрэгтэй түлэгдэж гэмтсэн байна.

Ган бөмбөг үйлдвэрлэдэг тус компани дээр гарсан эл ослын шалтгааныг шингэрүүлсэн хийн бортогыг цэвэрлэлгүй тогоонд хийснээс үүдсэн гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636013
0 эможи

keyboard_arrow_up