Ц.Болорчулуун: Төмс, үр тариа, улаан буудайг 100 хувь ДОТООДООС ХАНГАНА

2022 оны 4 сарын 13

Arslan.mn

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор  “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” нэгдсэн чуулган “Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”-өөр үргэлжилж байна.

Энэ үеэр ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун "Газар тариалангийн салбарын бодлого, зорилт тулгамдаж буй асуудлууд, хэрэгжүүлэх арга зам" сэдвээр илтгэл тавьж байна. 

Өвлийн хүлэмжээ нэмснээр тогтвортой ургац авна. Энэ онд 552 мянган гад тариалалт хийнэ. Арван мянган тонн бордоо импортолно. Хүнсний ногоог хамгийн ихдээ 10 мянган га тариалдаг байсан бол 12 мянган га болгож өсгөсөн. Төмс, үр тариа, улаан буудайг 100 хувь хангана. Хүнсний ногооны 80, тосны ургамлын 40, тэжээлийн ургамлын 80 хувийг дотоодоос хангана. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад Дорнод, Увсын  баруун  хоёр их кванторын суурь байгуулахаар улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө мөнгийг тусгаад байна. Мөн техникийн шинэчлэлийг эрчимжүүлж тариалангийн талбайг хашаажуулж, ойн зурвас байгуулах зэрэг ажлуудын хүрээнд тодорхой ажлуудыг тариаланчидтайгаа хамтраад хэрэгжүүлж байна. 

Энэ жилийн яамнаас хүнсний ногооны тариалалтаа нэмэгдүүлэх чиглэл дээр онцгой анхаарч, тодорхой арга хэмжээнүүдийг тусгайлан авч хэрэгжүүлэх бодлого барьж байгаа. Хангамж, нийлүүлэлт, тариалангийн үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор хүлэмж, зоорь, агуулахын асуудал гарч ирнэ. Энэ асуудлыг борлуулалтын нэгдсэн тогтолцоог бий болгох журмаар ажиллана.

Мөн хүнсний ногоо хөтөлбөрийн хүрээнд  устай тариалангийн талбайг нэмэгдүүлэх төлөвлөгөө тусгана ажиллаж байгаа.

Түүнчлэн хүний нөөцийн хувьд  газар тариалангийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн хүний нөөцийн асуудал маш тулгамдаж байгаа асуудлын  нэг.  Энэ бол зөвхөн манай улсын хэмжээнд биш гадны оонуудад мөн адил боловсон хүчний асуудал тулгамдаж байгаа. 

Хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкнуудаар дамжуулан олгож эхэлсэн байна.

Засгийн газраас 400 тэрбум төгрөгийн зээл гаргахаар шийдвэрлэснээс газар тариалангийн салбарт 100 тэрбум, хүнсний ногоо тариалагчид 50 тэрбум төгрөгийн зээл олгоно.

Тухайлбал: ноолуур бэлтгэлд 150 тэрбум, ноос бэлтгэлд 25 тэрбум, арьс шир бэлтгэлд 15 тэрбум төгрөгийн зээлийг тус бүр хоёр жилийн хугацаатайгаар, харин гурил тэжээл бэлтгэл, үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай олгож байгаа." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636011
2 эможи

Зочин
2022-04-13 12:59
Энэ гэж улаан хорчин нөхөр хор найруулахаас салбараа мэддэг юмуу. Олон жил суулаа юу өөрчлөгдөв дарга
keyboard_arrow_up