ФОТО: “Хүнсний хангамж, аюулгүй байдал- Газар тариалан” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН эхэллээ

2022 оны 4 сарын 13

Arslan.mn
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа “Атрын IV аян-Эх орны эрүүл хүнс” уриатай “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” нэгдсэн чуулган “Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”-өөр ээллээ.

Зөвлөгөөнийг нээж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан  үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн ололт амжилт, тулгамдаж буй асуудал, сорилтууд, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд төрийн зүгээс ямар бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа танилцуулав.

"Эх орныхоо эрүүл хүнсээр ДОТООДЫНХОО хэрэгцээг бүрэн хангах, ЭКСПОРТЛОГЧ УЛС болох зорилготой ажиллаж байна"

Arslan.mn

Тэрбээр "Манай салбарын бүтээгдэхүүн бүрийн цаана эх орны эдийн засаг, ард түмний эрүү мэнд, үндэсний аюулгүй байдал хадгалагдаж байдаг. Өнөөдрийн зөвлөгөөн илүү инновацлаг, бодит байхыг зорьж байна.

Бид хүн ардынхаа хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж тариалангийн гаралтай бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах нэгэн зорилгын төлөө ажиллахад энэхүү чуулган, зөвлөгөөн чухал хувь нэмэр оруулах юм.

Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д газар тариалангийн салбарыг онцгойлон дэмжиж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах, улмаар хүнс экспортлогч улс болох зорилтыг дэвшүүлж, Атрын дөрөвдүгээр аяныг орчин цагийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн  шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлэхээр тусгаж, хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Малын тоо толгойн тухай хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, УИХ-д өргөн барьсан. Улс 100 мянган тонн ургац худалдан авахаар, санхүүжилтийг шийдвэрлэхээр ажиллаж байна.   Увс, Дорнод аймгуудад ийт 10 мянган тонн ургац хадгалах байр барихад улсын төсвөөс 5 тэрбум төгрөг зарцуулна. Барилгын ажил удахгүй эхэлнэ. Дотоодод бордооны үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ боловсруулж байна. Хаврын тариалалтыг амжилттай эхлүүлж хүнд цаг үед хариуцлагатай ажиллахыг та бүхнээс хүсэж байна. Ургац арвин байх болтугай." гэдгийг онцлов.

ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун "Газар тариалангийн салбарын бодлого, зорилт тулгамдаж буй асуудлууд, хэрэгжүүлэх арга зам" сэдвээр илтгэл тавьж байна. 

Тэрбээр "Өвлийн хүлэмжээ нэмснээр тогтвортой ургац авна. Энэ онд 552 мянган гад тариалалт хийнэ. Арван мянган тонн бордоо импортолно. Хүнсний ногоог хамгийн ихдээ 10 мянган га тариалдаг байсан бол 12 мянган га болгож өсгөсөн. Төмс, үр тариа, улаан буудайг 100 хувь хангана. Хүнсний ногооны 80, тосны ургамлын 40, тэжээлийн ургамлын 80 хувийг дотоодоос хангана." гэв.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал - Газар тариалан” үндэсний чуулган дараах салбар зөвлөгөөнүүдийн хамт үргэлжилнэ.

Үүнд :

  • Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн 
  • Агрономчдын улсын хоёрдугаар зөвлөгөөн 
  • Төмс, хүнсний ногоо, хүлэмжийн тариалан, зоорийн аж ахуй эрхлэгчдийн улсын зөвлөгөөн
  • Жимс, жимсгэний тариалан эрхлэгчдийн улсын зөвлөгөөн.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636002
1 эможи

keyboard_arrow_up