16 хүний аминд хүрэх шахсан "Галзуу хулгана"
2014 оны 7 сарын 28
Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн галзуу хулгана 16 хүний аминд хүрэх шахжээ. Үүнийг тус хүрээлэнд ажилладаг залуу илчилсэн бөгөөд тэрээр энэ тухай өөрийн фэйсбүүк хуудаснаа бичсэн байна. Ингэхдээ тоглоомын удирдлага эвдэрч 16 хүнтэй галзуу хулгана доошоо унах дөхсөн гэжээ. Харин үүнийг уншсан иргэд галзуу хулганыг аюултай гэж бодож буйгаа нуусангүй.
Өнгөрсөн жил нээлтээ хийсэн Галзуу хулгана нь 680 метр урт бөгөөд хамгийн өндөр хэсэг нь 40 метр. 24 хүний багтаамжтай энэхүү тоглоом 80 км цагийн хурдтай давхидаг аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6360
0 эможи