Б. Чинзориг: Архинаас татгалзах “Соёлыг түгээе” аяныг гурван сарын хугацаанд зохион байгуулна

2022 оны 4 сарын 12

Дотоодын цэргийн байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан уриалгын дагуу архинаас татгалзах  “Соёл түгээе” арга хэмжээ зохион байгуулж байна. 

Arslan.mn

Энэ аяны талаар Дотоодын цэргийн дэд хурандаа  Б.Чинзориг хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас иргэд, ААН, цэрэг, хууль сахиулах  байгууллагууд улсын хэмжээнд эрүүл монгол хүн аян хэрэгжүүлж байгаа. Энэ аяны хүрээнд Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн, дотоодын цэргийн байгууллагаас өнөөдөр “Соёлыг түгээе” нөлөөллийн ажлыг гурван сарын хугацаанд өрнүүлэн ажиллуулахаар нээлтийн арга хэмжээг зохион өнөөдөр байгууллаа.

Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн аяны хүрээнд архи согтууруулах ундаанаас ангид байх, “Эртэч Монгол” аяны хүрээнд олон төрлийн ажил зохион байгуулахаар ажиллаж байна. Гурван сарын хугацаанд нийгэмд хандсан спортын арга хэмжээ, урлаг соёлын арга хэмжээ, алба хаагчдын гэр бүл нь хандсан нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Аяны үр дүнд нийгэмдээ хандсан үр нөлөөнд үнэлж ойлгоод нийгэм биеэ зөв авч явах, соёлтой, эрүүл ухаанаар ажилдаа ханддаг болгохыг зорьж байгаа” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
angry an post
635998
19 эможи
keyboard_arrow_up