Дотоодын цэргийн штабаас “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” нөлөөллийн арга хэмжээг эхлүүллээ

2022 оны 4 сарын 12

Arslan.mnАрхи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг санаачлан, хэрэгжилтийг эрчимжүүлэхээр зарлиг гаргаж, нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллага архи, согтууруулах ундааны хэрэглээ, түүнээс үүдэлтэй эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг бууруулахад санаачилгатай оролцох, баяр ёслол, тэмдэглэлт өдөр, өндөр хатуулгатай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг уриалсан билээ.

Дээрх зарлигийн хэрэгжилтийг хангах зорилгоор Дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглэнээс татгалзах зорилгоор “Соёлыг түгээе” нөлөөллийн арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлж байна. Уг арга хэмжээний нээлт өнөөдөр /2022.04.08/ Дотоод хэргийн их Их сургуулийн “Соёлын төв”-д зохион байгуулагдаж, нээлтэд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис болон даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцлоо.

Arslan.mnДотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис аяныг нээж хэлсэн үгэндээ: "Бид бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн гаргасан уриалгыг хэрэгжүүлж, Дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзах зорилгоор “Соёлыг түгээе” нөлөөллийн аяныг зохион байгуулж байна. Эрхэм Дотоодын цэргийн алба хаагч, ажилтан Та бүхэн шат шатандаа баяр ёслол, тэмдэглэлт болон бусад өдөр ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байж, архи согтууруулах ундааг жигшиж, хор уршгийг гэр бүл, найз нөхөд, төрөл төрөгсдөдөө ухааруулан соён гэгээрүүлж, урлаг, биеийн тамир спортын арга хэмжээнд өргөнөөр оролцож, чөлөөт цагаа өөрсдийгөө хөгжүүлэх үйлсэд зарцуулж байхыг үүгээр чиглэл болгож байна” хэмээв.

Arslan.mnЭнэ үеэр нийт бие бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний Кибер цэргийн командлагч, бригадын генерал Д.Баасандамба “Цэргийн алба хаагчийн хөгжил, манлайлал”, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц “Архи хайр энэрлийг үгүй хийж, хамгийн муухайг хийлгэдэг”, Хуульч, сургагч багш, Ц.Азбаяр “Байгууллагын соёл”, Монголын Артиллерийн цэргийн холбооны тэргүүн, хошууч генерал Б.Баярмагнай “Цэргийн алба хаагчийн соёл, сахилга хариуцлага”, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, МУСГЗ, Ж.Цогтсугар “Эр хүний зовлонг эр хүн л ойлгоно” сэдвээр тус тус мэдээлэл хийсэн юм.

“Соёлыг түгээе” нөлөөллийн арга хэмжээ гурван сарын турш үргэлжилнэ.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635997
4 эможи

Зочин
2022-04-12 23:34
Авч хэрэгжүүлэх чухал зүйлсийн нэг бол яалтчгүй хорт зуршил учир цаашид ч хэрэгжүүлж ажиллах боломжтой аян зохион байгуулж байгаад нь амжилт хүсье
keyboard_arrow_up